Нүхжилтийг яаж арилгах талаар Э.Өнөрсайхан эмч зөвлөж байна
- lkhagvasuren Otgonbayar
- Sep 15
- 1 min read

Нүхжилт буюу арьсны сүв томрох нь олон хүний санааг зовоодог арьсны нийтлэг асуудлын нэг юм. Үндсэндээ 2 шалтгаанаас болж нүхжилт томордог. Үүнд:
1. Тослог хэт их ялгарах болон бохирдлын улмаас арьсны сүвээр тослог гарахдаа сүвнүүдийг тэлж томруулдаг.
2. Хөгшрөлттэй холбоотоогоор арьсны уян хатан чанар алдагдаж арьс нимгэрч, суларч эхэлсэн холбоотой нүхжилт томордог байна.
Нүхжилтийг мэдэгдэхүйц багасгах гэрийн нөхцөлд хийх арьс арчилгаа нь дараах байдлаар хийгдэнэ.
1. Арьс цэвэрлэгээ Өдөр бүр зөөлөн ph5.5 -тай цэвэрлэгч хэрэглэх Хэт угааж, арьсыг хуурайшуулахгүй байх
2. Идэвхитэй орцууд Niacinamide, АHA, BHA зэргийг арьсандаа дасгаж бага багаар арьсаа цочроохгүйгээр хэрэглээндээ нэвтрүүлэх нь тослог хэт их ялгарахтай холбоотой тэлж томорсон нүхжилтийн үед үр дүнтэй байдаг бол Ретинол, Витамин C болон Пептидүүдийг хэрэглэх нь хөгшрөлттөй холбоотой үүссэн нүхжилтэнд илүү үр дүнтэй
3. Чийгшүүлэлт ба хамгаалалт Хөнгөн бүтэцтэй чийгшүүлэгч хэрэглэх Өдөр бүр SPF 50 ба түүнээс дээш нарны тос хэрэглэх
4 . Амьдралын хэв маяг Эрүүл тэнцвэртэй хооллолт, хангалттай ус уух Тамхи, архинаас зайлсхийх Стрессийг багасгах, хангалттай унтах зэрэг нь коллагений хэт их задралаас сэргийлэх ач холбогдолтой. Нүхжилтийг арилгах ид шидийн арга байхгүй ч зөв арчилгаа, идэвхитэй орц, мэргэжлийн эмчилгээний аргаар нүхжилтийг багасгаж, арьсны бүтцийг сайжруулах боломжтой. Арьсны төрөл, нөхцөлд тохирсон зөвлөгөөг мэргэжлийн эмчээс авах нь хамгийн зөв шийдэл юм.



Comments