Нууцлалын бодлого

SkinAid арьсны өвчин, гоо заслын эмнэлэг (Eco Beauty Nature LLC) · Сүүлд шинэчилсэн: 2026 оны 11-р сарын 7

1. Ямар мэдээлэл цуглуулдаг вэ

Энэ вэб сайтын «Цаг захиалах» маягтаар та дараах мэдээллийг сайн дураараа өгнө: нэр, утасны дугаар, сонгосон үйлчилгээ, хүссэн огноо, нэмэлт мессеж. Өөр хувийн мэдээлэл (хаяг, иргэний үнэмлэх, төлбөрийн мэдээлэл гэх мэт) сайтаар дамжин цуглуулдаггүй.

2. Юунд ашигладаг вэ

Өгсөн мэдээллийг зөвхөн таны захиалгыг хүлээн авч, утсаар эсвэл мессенжерээр эргэн холбогдож цагийг баталгаажуулах зорилгоор эмнэлгийн ажилтнууд ашиглана. Сурталчилгааны зорилгоор гуравдагч этгээдэд дамжуулдаггүй.

3. Хаана, хэр удаан хадгалдаг вэ

Захиалгын мэдээлэл Google Firebase (Cloud Firestore, Азийн бүсийн дата төв) үйлчилгээнд хадгалагдаж, зөвхөн эмнэлгийн эрх бүхий ажилтан нэвтэрч үзнэ. Захиалга дууссаны дараа мэдээллийг эмнэлэг устгаж эсвэл архивлаж болно. Та өөрийн мэдээллээ устгуулахыг хүсвэл доорх хаягаар хандана уу.

4. Гуравдагч талын үйлчилгээ

5. Cookie, хөтчийн хадгалалт

Сайт сурталчилгааны cookie ашигладаггүй. Хамгаалалтын (App Check) токен таны хөтөчид түр хадгалагдана. Статистик, хяналтын систем суулгаагүй.

6. Таны эрх

Та өөрийн өгсөн мэдээллийг үзэх, засуулах, устгуулах хүсэлтийг info@skinaid.mn хаягаар эсвэл 7600-0505 утсаар илгээж болно.

7. Холбоо барих

SkinAid эмнэлэг, Чингэлтэй дүүрэг, Тэнгис кино театрын хажууд, Улаанбаатар. Утас: 7600-0505, и-мэйл: info@skinaid.mn.

← Нүүр хуудас руу буцах