Ультраформер III
Мэсгүй, өвдөлтгүй арьс чангалж өргөх дэвшилтэт технологийн үйлчилгээ
Танилцуулага
Ultraformer III аппарат эмчилгээ нь арьсны өргөлт, чангаралтыг сайжруулах, үрчлээг багасгах, өөхийг хайлуулах зэрэгт ашиглагддаг өндөр давтамжтай төвлөрсөн хэт авиан технологид суурилсан (HIFU – High Intensity Focused Ultrasound) дэвшилтэт процедур юм. Энэ эмчилгээ нь мэс заслын бус аргаар арьсыг залуужуулахад чиглэсэн бөгөөд аюулгүй, үр дүнтэй арга гэдгээрээ алдартай. Ultraformer III-ийн онцлог, давуу талууд Арьсны давхаргад нөлөөлөх: Төхөөрөмж нь арьсны гүн давхаргад хүрч, эсийн сэргэлтийг өдөөдөг. Ингэснээр: Коллаген, эластин үйлдвэрлэл нэмэгддэг. Арьсны гүн чангаралт, өргөлт бий болдог. Мэс заслын бус арга: Зүсэлтгүй, сорвигүй. Хэвийн амьдралын хэв маягт шууд шилжих боломжтой. Хоёр үйлчлэлтэй: Арьс өргөх: Арьсыг чангаруулж, үрчлээг багасгана. Өөх хайлуулах: Нүүр болон биеийн тодорхой хэсгийн өөхийг хайлуулж, нүүрний V хэлбэрийг тодруулна. Удаан үргэлжлэх үр дүн: Процедурын дараах үр дүн 2-6 сарын турш аажмаар сайжирдаг. Үр дүн нь 1-2 жил хүртэл хадгалагдана. Аюулгүй, өвдөлт багатай: Арьсны гадаргууд гэмтэл учруулахгүй. Хэрэглэгчийн таашаалд нийцсэн өвдөлт багатай технологи юм
Хориглох заалт
Тухайн эмийн бэлдмэлийн найрлаганд харшилтай тохиолдолд Нойр булчирхайн хурц үрэвсэл Ходоодны шарх Хорт хавдар Тархины судасны нарийслийн хүнд зэрэг
Холбоо барих
Skin Aid Clinic, CHD - 5 khoroo, Ulaanbaatar, Mongolia
+97676000505
info@skinaid.mn
Тэнгис Kино Tеатр, Tengis cinema, Ulaanbaatar, Mongolia
+97676000505
info@skinaid.mn