Juvelook тарилга
Арьс залуужуулах чангалах тарилга
Танилцуулага
Juvelook тарилга нь гиалуроны хүчил болон поликапролактон (PCL) агуулсан, арьсыг залуужуулах, нөхөн төлжүүлэхэд зориулагдсан мэс заслын бус дэвшилтэт эмчилгээ юм. Энэхүү тарилга нь арьсыг дотроос нь чийгшүүлж, коллаген үйлдвэрлэлийг өдөөж, хөгшрөлтийн шинж тэмдгүүдийг багасгадаг. Juvelook тарилга нь урт хугацааны үр дүнтэй, арьсыг аюулгүй, байгалийн мэт харагдуулан залуужуулах онцлогтой. Juvelook тарилгын найрлага Гиалуроны хүчил (Hyaluronic Acid): Арьсны гүн чийгшлийг нэмэгдүүлж, толигор байдлыг бий болгодог. Нарийн үрчлээ, хуурайшилт багасгана. Поликапролактон (PCL): Биологийн задралтай бодис бөгөөд арьсны гүн давхаргад коллаген үйлдвэрлэлийг өдөөж, залуужуулах үр дүнтэй. Удаан хугацааны нөхөн төлжих үйл явцыг хангана. Juvelook тарилгын ашиг тус Арьсыг залуужуулах: Гиалуроны хүчил нь арьсыг чийгшүүлж, толигор харагдуулдаг бол PCL нь коллаген үйлдвэрлэл нэмэгдүүлж, урт хугацааны залуужуулах нөлөө үзүүлдэг. Нарийн үрчлээ багасгах: Нүдний орчим, дух, уруулын эргэн тойрон дахь үрчлээг багасгана. Арьсны уян хатан байдлыг нэмэгдүүлэх: Унжсан арьсыг чангаруулж, нүүрний ерөнхий хэлбэрийг тодотгодог. Чийгшүүлэх: Арьсны гүн давхаргад чийгшил өгч, хуурайшилтыг багасгана. Урт хугацааны үр дүн: PCL-ийн нөлөөгөөр үр дүн нь 1-2 жил хүртэл үргэлжилдэг. Juvelook тарилгыг хэрэглэх талбарууд Нүүрний хэсэг: Нүдний орчмын үрчлээ. Хацар болон эрүүний унжилт. Уруулын эргэн тойрон. Хүзүү болон гар: Хүзүүний нарийн үрчлээ, арьсны сулрал Гарын арьсны эрүүл байдлыг сайжруулна
Хориглох заалт
Тухайн эмийн бэлдмэлийн найрлаганд харшилтай тохиолдолд Нойр булчирхайн хурц үрэвсэл Ходоодны шарх Хорт хавдар Тархины судасны нарийслийн хүнд зэрэг
Холбоо барих
Тэнгис Kино Tеатр, Tengis cinema, Ulaanbaatar, Mongolia